Захирлын мэндчилгээ

Манай компанитай хамтран ажилладаг эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхний амар амгаланг эрэн мэндчилж амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсье.
Манай компани нь 2011 оноос уул уурхай болон зам тээвэр, барилгын салбарт мэргэжлийн чадавх бүхий ажилчдыг бэлтгэн нийлүүлэхэд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулж мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтуудыг удаа дараа амжилттай зохион байгуулж, ажлын байранд зуучилж ирсэн бөгөөд эдүгээ бүх төрлийн кран худалдаа ,түрээсийн үйлчилгээ болон угсралт, засварын ажлыг бие даан гүйцэтгэж, санхүүгийн болон кран, лифт, бүх төрлийн өргөх тоног төхөөрөмжийг ашиглагч хувь хүн, байгууллага хамт олонд өргөх машин, тоног төхөөрөмжийн стандарт, техникийн бүрэн бүтэн байдал, тэдгээрийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллахад Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу мэргэжлийн сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.
Уул уурхай болон зам тээвэр, барилгын салбар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед манай хамт олон өөрсдийн нөөц бололцоо, эрдэм мэдлэг, хүч чадлаа дайчлан эрхэм харилцагч та бүхэнтэй нийгмийн сайн сайхан, улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтын төлөө хамтран ажиллахад бэлэн байна.
Та бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, сайн үйлс дэлгэрэх болтугай.
Захирал П.Эрдэнэцогт