ВИЗАРД ЭКСПРЕСС КОНСАЛТИНГ ХХК

Кран, Лифт, Өргөх төхөөрөмжийн засвар угсралт, сургалт, зөвлөх үйлчилгээний компани
Захирлын мэндчилгээ Компаний танилцуулга
Зөвлөх үйлчилгээний чиглэл Зөвлөх ажилтнуудын танилцуулга
Сургалтын төвийн танилцуулга Сургалтын чиглэл Сургалтын хөтөлбөр Багш нарын танилцуулга Элсэлтийн журам
Тоног төхөөрөмжийн угсралт Тоног төхөөрөмжийн засвар
Тоног төхөөрөмжийн худалдаа Тоног төхөөрөмжийн түрээс
Зөвлөх үйлчилгээ Сургалт Угсралт, засвар
Чанарын бодлогын мэдэгдэл
Бидний тухай Компаний танилцуулга

"Визард экспрэсс консалтинг" ХХК-ны

танилцуулга

   Манай компани нь 2011 оноос уул уурхай болон зам тээвэр, барилгын салбарт мэргэжлийн чадавхи бүхий ажилчдыг бэлтгэн нийлүүлэхэд өөрсдийн бодит хувь нэмрийг оруулж мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтуудыг удаа дараа амжилттай зохион байгуулж, ажлын байранд зуучилж ирсэн бөгөөд эдүгээ бүх төрлийн кран, өргөх машин, тоног төхөөрөмжийн худалдаа ,түрээсийн үйлчилгээ болон угсралт, засварын ажлыг бие даан гүйцэтгэж, санхүүгийн болон кран, лифт, бүх төрлийн өргөх тоног төхөөрөмжийг  ашиглагч хувь хүн, байгууллага хамт олонд өргөх машин, тоног төхөөрөмжийн стандарт, техникийн бүрэн бүтэн байдал, тэдгээрийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллахад  Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу мэргэжлийн сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд тус компани нь Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газраас зарласан мэргэжилтэй ажилчин бэлтгэх, мэргэжил олгох, дээшлүүлэх сургалт явуулах сонгон шалгаруулалтаар бүх төрлийн краны машинч бэлтгэх эрхийг авч "Оюутолгой" ХХК-ний 1285 ажилтанд, "Вагнер-Ази тоног төхөөрөмж" ХХК-ны 105 гаруй ажилтанд, "Эм Си Эс проперти" ХХК, "Трансбест" ХХК, "НБИК" ХХК, "Пермастийлиса" ХХК болон  бусад компаниудын  захиалгаар 200 гаруй ажилтанд байран дээрх сургалтыг удаа дараалан зохион байгуулж, давхардсан тоогоор 2000 гаруй хүнийг амжилттай сургаж төгсгөсөн туршлагатай.

   Мөн "Оюутолгой" ХХК, Энержи Ресурс ХХК, Бороо Голд ХХК, Монгол алт ХХК зэрэг уул уурхайн томоохон компаниудтай Мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх болон сургалтын хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажилладаг бөгөөд өнгөрсөн оноос үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөтгөж хувь хүн, албан байгууллагад өргөх машин, тоног төхөөрөмжийн худалдаа болон түрээсийн үйлчилгээг үзүүлж, "Алтан-Ус" ХХК, "Рок Пэйнт групп" ХХК, болон бусад туслан гүйцэтгэгч  компаниудтай бүх төрлийн кран, өргөх машин, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа,  бүрэн бүтэн байдлын талаар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

 

       Өргөн тээвэрлэх, барилга замын машин төхөөрөмжийн болон уул уурхай, хүнд машин механизмын инженер механик мэргэжилтэй, техникийн ухааны магистраас дээш зэрэгтэй багш нар /давхардсан тоогоор: МУ ын гавъят багш -1, доктор -2, профессор -2, МУ ын зөвлөх инженер -2, МУ ын мэргэшсэн инженер -1, Техникийн ухааны магистр -2/ сургалтыг зохион байгуулж онолын болон дадлагын хичээлийг заадаг.

 

Багш нарын мэдээлэл

 

Багшийн овог нэр

Мэргэжил

Мэргэшил

1

Пүрэвжал Эрдэнэцогт

Механик инженер, санхүүч

МУ-ын мэргэшсэн инженер,  докторант

2

Лундаа Батмөнх

Физикч,  Физикийн багш, Жолооны багш

МУ-ын гавъяат багш, äоктоð, ïðîôессор

3

Дамдинсүрэн Содном

 

МУ-ын зөвлөх инженер, докторант

4

Цэрэндаш Булган

 

МУ-ын зөвлөх инженер, техникийн ухааны магистр

5

Бямбаарай Юмаажав

Нягтлан бодогч, Багш

МУ-ын мэргэшсэн  нягтлан бодогч, татварын итгэмжлэгдсэн нябо, бизнесийн удирдлагын магистр

6

Батсүмбэр  Дарханцэцэг

ашиглалтын инженер, Механик инженер

Техникийн ухааны докторант

7

Данзан Ядамсүрэн

Уулын ашиглалтын инженер, Механик инженер

техникийн ухааны бакалавр

 

Видео

Онцлох мэдээ